Чөлөөт мэдээлэл


-          Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13ны Баасан гаригтай байдаг байна.
-          Кока Кола нь будагч бодис хийдэггүй бол ногоон өнгөтэй байх байсан байна.
-          Жил бүр могойноос илүү зөгийнд хатгуулж маш олон хүн үхдэг байна.
-          Жирийн балын харандаагаар 35 милл зураас зурах буюу 50000 Англи үг бичигддэг байна.
-          Зарим өтнүүд өлссөнөөсөө болж өөрийгөө барьж иддэг…
-          Дельфин нь нэг нүдээ нээлттэй унтдаг.
-          Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чаддаггүй.
-          Дэлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахианы амжилт нь 13 секунт гэнэ.
-          Эмгэн хумс нь дөрвөн хамартай.
-          Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу.
-          Энгийн хүн өдөрт заалттай арван удаа инээдэг.
-          Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ.
-          Queue буюу оочирлох, дараалах гэсэн Англи үг нь сүүлийн дөрвөн үсэг нь солигдсон ч адилхан дуудагддаг цорын ганц үг юм.
-          “Хадгалагдах” энэ үг нь хоёр талаасаа адилхан уншигддаг үг юм.
-          Цох /Beetle/ нь яг алим шиг, соно /wasp/ нь яг хатаасан самар шиг, өт /worm/ нь яг шарсан. гахайн мах шиг амттай байдаг байна.
-          Rhythm буюу ритм нь Англи хэлний эгшиггүй хамгийн урт үг юм байна.
-          Жоом нь толгойгоо таслуулсанаасаа хоош хэдэн долоо хоног ч амьдарч  чаддаг байна.
-          Хүний хөлний яс нь бетоноос хүчтэй байдаг байна.
-          Хүн өөрөө өөрийнхөө амьсгалыг дарж хэзээ ч өөрийгөө алж чадахгүй.
-          Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг байна.
-          Хүний зүрх өдөрт 100.000 удаа цохилдог байна.
-          Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9 жилээр цөөн амьдардаг нь тогтоогдсон байна.
-          Таны хавирга амьсгалах тоолонд чинь буюу жилд 5 сая удаа хөдөлдөг байна.
-          Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан юм.
-          Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй.
-          Гарын хумс хөлийн хумснаас дөрөв дахин хурдан ургадаг.
-          Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ анивчдаг байна.
-          Адольф Гитлер нь цагаан хоолтон байсан.
-          Зөгийн бал нь мууддаггүй ганц хүнсний зүйл.
-          Хөхөө шувууний өндөг янз бүрийн өнгөтэй байдаг.
-          Мэрилин Монро хөлөндөө зургаан хуруутай байсан.
-          Үхэр шатаар авирч чаддаг ч бууж чаддаггүй.
-          Галууны дуу цуурайтдаггүй. Яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй.
-          116 хүртэл наслах нь хоёр саяд нэг тохиолдоно.
-          Дун гурван жил унтаж чадна.
-          Асаагуур шүдэнзнээс өмнө зохион бүтээгдсэн.
-          Америкчууд өдөрт 18 гектар хэмжээтэй пицца иддэг.
-          Австрайлид Хятадын хүн амаас ч их туулай байдаг
-          Харх цагт 122 удаа секс хийдэг.
-          Арслан өдөрт 52 удаа дур тавьдаг.
-          Цагаан ордонд 13.092 ширхэг хутга, халбага, сэрээ байдаг байна.
-          Далайн од тархигүй.
-          Дэлхийн хамгийн түгээмэл хүний нэр бол Анна. Ойролцоогоор 100 сая эмэгтэй ийм нэртэй
-          Хятадад Америкийн хүн амаас ч их хүн англиар ярьдаг.
-          Москвагийн нэг сая дахь иргэн 1897 онд төрсөн.
-          Хүн амьдралынхаа туршид 40тн хүнс иддэг .
-          Хүний тархи 1-7 сая мегабайт мэдээлэл хадгалдаг.
-          1922 оны 9-р сарын 13нд Ливийн Эл Азизя-д Фарэнгейтын 136 хэм хүртэл халж байсан нь гадарга дээрхи хамгийн их халсан тохиолдол юм.
-          Лас Вегасын мөрийтэй тоглоомын газруудад цаг өлгөсөн байдаггүй.
-          Найтаалт 100 бээр цаг хурдтай байдаг.
-          Жирийн хүний зүүн гар компьютер дээр шивхэд 56% үүрэг гүйцэтгэдэг.
-          Библид гэршүүлсэн амьтдын дотроос муурыг л ганцхан дурдаагүй байдаг.
-          Мехико хот жилд дунджаар 10 инч доошилдог.
-          Шри Ланкид хүмүүс бие биенруугаа хараад толгой сэгсэрвэл зөвшөөрч байгаа гэсэн үг.
-          Дэлхий дээр хүн төрөлхтөнөөс  илүү их тахиа байдаг.
-          Сарны шууд тусгалын үед таны жин үл ялиг буурсан байдаг.
-          Colgate шүдний оо Испани хэлээр ярьдаг орнуудад худалдааны маш том асуудалтай тулгарчээ. Энэ нь Испани хэл руу орчуулвал “Явж өөрийгөө дүүжил” гэсэн утгатай гэнэ.
-          Хэрвээ та Токиогоос өглөөний долоон цагын нислэгт суугаад Хавайн Хонолулуд буухад урьд өдрийн 16 уаг 30 болж байх юм.
-          Хүн төрөлхтөн анх ДОХ өвчнийг 1930 онд нээн илрүүлжээ.
-          Коала баавгай нь өдөрт бараг 22 цаг унтдаг ба үлдсэн 2 цагийг нь залхуурч зүүрмэглэн өнгөрөөдөг гэнэ.
-          Хүн бүрийн арьсан дээрхи амьд биетүүд дэлхийн гадарга дээрхи хүний тооноос их юм.
-          1866 онд Альфред Нобел динамитыг зохион бүтээжээ.

No comments:

Post a Comment