Sunday, November 30, 2014

Зурганд хөдөлгөөн оруулах

Цахим шуудангаар бэлтгэсэн материалаа илгээж суръя

Зорилго:

  •        Цахим шуудан ашиглан багш нарт боловсруулсан материалаа илгээх

Эзэмших чадвар:
  •        Gmail ашиглан хэрэглэгч болох, захидал илгээх, файл хавсарган илгээх

Monday, November 17, 2014

Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл

Судалгаагаар АНУ-н интернет хэрэглэгчдийн 90% нь компьютер дээрээс тодорхой нэг түлхүүр үгийг хэрхэн олохоо мэддэггүй байна. Хялбархан Ctrl+ F товчийг дарахад та хайсан үгээ олох болно.
12. Тодорхой нэг үгийг олох
·         Ctrl+ F (Windows)
·         Command+ F (Mac)
11. Хогийн саваар дамжихгүй шууд устгах
·         Shift+ Delete (Windows)
·         Command+ Delete, Command+ Shift + Delete (Mac)
Устгасан файлыг хогийн саванд оруулалгүй бүрмөсөн устгахыг хүсвэл энэ командыг хэрэглэнэ. Харин Mac-ын хувьд command+ delete хийснээр хогийн саванд оруулна. Command+ shift+ delete хийвэл хогийн савыг хоослоно.
10. Хаагдсан tab-ыг эргэн нээх
·         Ctrl+ Shift+ T (Windows)
·         Command+ Shift+ T (Mac)
“Үгүй ээ үгүй үгүй үгүй, эргээд ир л дээ. Намайг битгий орхиоч!” Интернэт ороод нээсэн browser tab-аа санаандгүй хаачих үедээ та ингэдэг байх. Гэхдээ санаа зоволтгүй. Та яаж эргэн нээхийг мэддэг боллоо. Яг одоо энэ хуудсыг хаагаад, эргэн нээж үзээрэй.

Tuesday, November 11, 2014

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬД БЭЛТГЭГДЭЖ БУЙ МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭШЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ


Мэргэжил: Багш
Мэргэшил: Математик Мэдээлэл зүйн багш
Мэргэжлийн индекс: 141500

Мэргэжлийн зориулалт
       ·         Математик Мэдээлэл  зүйн  багш  /бакалавр/ нь ерөнхий  боловсролын  болон  мэргэжлийн сургуульд багшлах болон мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахад бэлтгэгдэнэ.

Мэргэжилтэнд таеигдах ерөнхий шаардлага

       ·         Математик Мэдээлэл зүйн багш бакалавр нь сэтгэн бодох чадвар сайн, аливаа асуудалд дүн шинжилгээ хийж арга технологийг оновчтой хэрэглэх, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, цаашид өсөн дэвжих, хөгжих чадвартай.
       ·         Мэргэжлийн мэдлэг, бие даан суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, гадаад хэлний зохих мэдлэг чадвартай, ертөнцийг үзэх үзэл төлөвшсөн.
       ·         Ажлын чанар үр дүнг эрхэмлэдэг, эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажилд сонирхолтой, хамт олныг зөв зохион байгуулах чадвартай байна.


Мэргэжилтний мэдлэг

       ·         Математикийн шинжлэх ухааны хөгжил, зүй тогтол, онол-хэрэглээний уялдаа, судалгааны арга барил, чиг хандлагын талаар гүн бат мэдлэг эзэмшсэн.
       ·         Ерөнхий боловсролын буюу мэргэжлийн сургуулийн математикийн шинжлэх ухааны сургалтын онцлог, суралцагчдын сонирхол, сэтгэхүйн талаар мэдлэгтэй болсон.

Мэргэжилтний чадвар

       ·         Математик   мэдээлэл   зүйн   хичээлүүдийг   ЕБС-д   заах   мэдлэг,   чадвар,   дадал,   хандлага төлөвшсөн.
       ·          Мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх, бүтээл туурвих чадвартай.